Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЛАА

Сүхбаатар аймагт 04 дүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнэ бүх төрөл дээрээ литр тутамдаа 250-300 төгрөгөөр буурлаа.

Тодруулбал, НИК-Петровис, Шунхлай, Тэс зэрэг компаниудын ШТС-ууд 300 төгрөгөөр, МТ ХХК 250 төгрөгөөр бууруулсан бол, Жаст  ойл ХХК  буруулаагүй, дээд байгууллагаас чиглэл ирэхийг хүлээж байна гэсэн тайлбарыг өгч байна.

Ийнхүү олон хоног хүлээгдээд байсан шатахууны үнэ буурлаа. Харин одоо үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод такси үйлчилгээний үнэд өөрчлөлт орох уу гэдэг дараагийн  хүлээлт  иргэдийн дунд үүсээд буй.

 

Т.Одончимэг