Аймгийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хурлаар 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага, халалтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв.Нэгдүгээр ээлжинд тус аймгийн долоон сумаас цэрэг татна.
Мөнххаан, Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Баруун-Урт, Сүхбаатар сумдад энэ сарын 20-ноос 27-ны өдрүүдэд анхан шатны үзлэг явагдана. Харин 05 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Баруун-Урт суманд нэгдсэн үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн цэрэг татлага онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явагдана. Өөрөөр хэлбэл COVID-19 халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын үүднээс иргэдийг олноор нэг дор бөөгнөрөх явдал үүсгэхгүйн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.
1. Цэрэгт татагдах залуучуудыг үдэж гаргахаар аав, ээж ар гэрийнхэн нь зохион байгуулалттайгаар ирэхгүй байх
2. Нэгдсэн үзлэгт иргэдийг сум бүрээр нь тусгай цаг, хуваарийн дагуу хамруулна./Цагийн хуваарийг нийтэд мэдээлнэ/
3. Цэргээс халагдаж ирэх арга хэмжээг нэгдсэн байдлаар төв талбайд зохион байгуулахгүй бөгөөд аймгийн төвөөс сум сум руу гарах гарцанд дээр буулгаж хүлээлгэж өгнө.
4. Цэргээс ирж буй залуучуудыг эцэг эхчүүд нь тосч авахгүй байх ба сумдын цэрэг татлагын комисс нэгдсэн унаагаар авч явах юм.