Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

896 ИРГЭН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ ЭДЭЛНЭ

Хувь хүний орлогын албан татварын 2019 оны хөнгөлөлт, буцаан олголтыг тус аймгийн хэмжээнд 896 иргэн эдэлнэ. Эдгээр иргэдэд нийт 464 сая төгрөгийг буцаан олгох эрхийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн гэдгийг аймгийн Татварын хэлтсээс  мэдээллээ.

Шинээр орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд нийт үнийн дүнгийн 10 хувийн хөнгөлөлтийг эдэлдэг. 2019 онд дээрх төлбөрүүдийг төлсөн иргэд 2020 оны 02 дугаар сард бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр ийнхүү хөнгөлөлт эдлэх боломж нь бүрджээ.

Харин 2020 онд шинээр орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн иргэд 2021 онд буцаан олголтоо авна. Ингэхдээ татварын шинэчилсэн хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх юм.

 

Т.Одончимэг