Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, хориглосон хугацаанд хурдан морины бооцоот сунгааныг зохион байгуулжээ. Уг зөрчлийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн, одоогоор зохих хуулийн дагуу шалгаж байна.
Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар дугаар багийн нутаг “Дэлгэр овоо” гэх газар хурдан морины бооцоотой сунгааныг зохион байгуулсан байна. Урьдчилсан байдлаар 20 гаруй уяач оролцсон гэх мэдээлэл байгаа ч энэ тоо эцсийн байдлаар баталгаажаагүй байна. Уг зөрчлийг зохих хуулийн дагуу мөрдөн шалгаж, хэрхэн арга хэмжээ тооцох шийдвэрийг гаргана гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Т.Одончимэг