Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо байгуулагдаад 14 хонож байна. Сонгууль болох хугацаанд хорооноос 28 багц ажил хийхээр төлөвлөжээ. Тус аймгийн хэмжээнд 64 хэсгийн хороонд 40,7 мянган сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Сонгуулийн хорооны тогтоолын дагуу аймгийн сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш хоёр удаа хуралдаж, хуралдаанаар сонгуулийг цаг хугацаанд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Сонгууль болох хугацаанд нийт 28 багц ажил хийхээр баталсан байна.
Сумдад сонгуулийн хороо байгуулагдсан учраас 5-р сарын 10-ний дотор хэсгийн хороодыг байгуулна.
Т.Одончимэг