Сүхбаатар аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр, Халзан сумдад хүүхдийн цэцэрлэг, Түвшинширээ, Уулбаян сумдад соёлын төв шинээр баригдаж байна.
Соёлын төвүүдийн тухайд тус бүр нь 2,1 тэрбум өртөгтэй, 240 хүний суудалтай. Түвшинширээ сумын соёлын төвийн барилгыг “Хөх хайрхан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 01-нд, Уулбаян сумынхныг 09 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.Халзан сумын хүүхдийн цэцэрлэг нь 100 хүүхдийн, Баяндэлгэр сумынх 200 хүүхдийн багтаамжтай. Дээрх барилгуудын гүйцэтгэл бүгд 30-50 орчим хувьтай үргэлжилж байна.
Т.Одончимэг