Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Жамбын Батсуурийн тухайд… дурсамж

Жамбын Батсуурь гэх хүнийг тойрон хүрээлэгчид олон. Тэдний дунд сайнтай, муутай аль аль нь бий. Ажил, амьдралын аль ч үед уналт босолт бүрт нь хамт байсан, байгаа, цаашид ч байх жинхэнэ хамтрагчид түүний гол зэвсэг гэж хэлж болно. Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхных нь төлөө хамтдаа мөрөөдөж, мөрөөдлөө хамтдаа цэцэглүүлж явсан хамтрагчдынх нь нэг Ц.Лхамсүрэн түүний тухай өөрийн цахим хуудаснаа ийн дурсан бичжээ.

Жамбын Батсуурийн тухайд

МУ-ын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Ж.Батсуурийн талаар: Аймгийн засаг даргаар найман жил ажиллахдаа Сүхбаатар аймгаа Улсын тэргүүний,  шилдэг аймгаар дөрвөн удаа шалгаруулсан хүн ямар ч ачааг үүрнэ дээ гэж хэлсэн билээ.
Монгол Улсын арван хуруунд багтах шилдэг эдийн засагч , улс төрч хүний хэлсэн энэ үг түүнийг хэн бэ, юу хийж чадах хүн бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт юм. Өөрийн сурсан мэдсэн, эрдэм боловсрол, туршлагаа улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хүн ардынхаа сайн сайхны төлөө зориулахаар үнэн сэтгэлээрээ ханддаг тэр зан чанарыг нь би мэднэ.
Өглөө эрт босно. А4 –ийн цаасыг нугалж байгаад ар өвөргүй өнөөдөр, маргааш, нөгөөдөр, ирээдүйд хийх ажлыг төлөвлөж бичнэ. Төлөвлөсөн ажлаа хамтрагч нартайгаа зөвлөлдөнө. Хэрэгжүүлж эхэлнэ. Үр дүнг нь шалгана. Сайжруулна. Зөвхөн аймгийн төв гэхгүйгээр сумдын хөгжлийн талаар санаагаа давхар чилээнэ.
Хүний амьдрах нөхцөлийг сайжруулах тал дээр илүү их анхаарна. Иргэд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг дээр бүхий л ажлаа чиглүүлнэ. Тэрээр надад итгэл хүлээлгэн 2012 онд ЗДТГ-ын даргаар томилсон бөгөөд тухайн байгууллагын бүхий л асуудлыг даатгасан билээ. Хүнд итгэл хүлээлгэж чаддаг, байгууллагын дотоод ажилд оролцоод байдаггүй . Намайг олон түмэн сонгосон, надаас их зүйл хүлээж байгаа, би маш эрчтэй ажиллах ёстой, би өвдөх ч эрхгүй хүн шүү дээ гэдэг л хүн.
2010 онд шүлхий өвчин гарч маш их хохирол учруулж байсныг бүгд санаж байгаа байх. Тэр үеийн аймгийн онцгой комиссын хуралд ХХААЯ-ны дэд сайд Сауле байсан ба тэрээр Батсуурь бол үнэхээр хөдөлмөрч бас маш их хурдтай ажилдаг хүн та нар энэ хүний хурдыг гүйцэхгүй байна гэж хэлж байсан билээ.
2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаа хүлээлгэж өгчхөөд: Аймагтаа зөндөө ажил эхлүүлсэн, хийх ажил маш их байна. Дараагийн хүмүүс үргэлжлүүлэн хийх байх гэж итгэж байгаагаа ярьж байсан. Харамсалтай нь үргэлжлүүлэх нь байтугай бүгдийг зогсоож санаанд оромгүй муу үйлдлүүдийг хийсэн гэдгийг хүмүүс мэддэг.
Аймгийн удирдлагыг хууль бусаар гартаа авсан нөхдүүд Батсуурийг харлуулах , хийсэн бүтээсэн ажлуудыг нь буруутгах чиглэлээр хууль хяналтын байгууллагууд руу гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, хүсэлтүүдийг явуулж зөндөө шалгуулсан байдаг. Аль болох дараагийн сонгуульд нэр дэвшихгүй болгох, шоронд хийлгэх, улс төрөөс бүр мөсөн арчих атгаг санаа өвөрлөн үндсэн ажлаа ч умартан зөвхөн энэ хүнийг л буруутгах бүхий л муу ажлуудыг хийж байсан билээ.
Үнэхээр Батсуурь буруутай байсан бол, идэж уусан бол бүхий л салбарт / засгийн газар, Хууль хяналтын байгууллагад / МАН – ын төлөөллүүд ажиллаж байгаа бөгөөд яаж ч шалгаад шалгалтаар буруутай нь тогтоогдсонгүй, бас идэж уусан нь нотлогдсонгүй. Гэтэл сонгуулийн сургаар хөлсний бичээчдээрээ дамжуулан бас л энэ хүнийг гүтгэн доромжилж газар дор ортол муулаад эхэллээ. Гэвч Батсуурь хал үзэж халуун чулуу долоосон хүн. Муу хэлэх тусам гялалзана. Хүмүүс тэнэг биш ээ хэн нь хэн вэ гэдгийг мэддэг болсон. Энэ удаагийн ээлжит сонгуулиар УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвших эрхийг нь өглөө. Монгол улсын шилдэг удирдагч Сүхбаатарын одонт Жамбын Батсуурийг төрд илгээх цаг нь болсон. Тэрээр ард иргэддээ итгэж байгаа… / Ц.Лхамсүрэн 2020 оны 06 дугаар сарын 02/