Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ЭЭС НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААГАА БАГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

 “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Сүхбаатар аймагт нэр дэвшигч Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр нар сонгуулийн сурталчилгаагаа Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэд сонгогчидтой уулзсанаар эхлүүллээ.

Та бидний эвсэл та бүхэнтэйгээ хамт. Монголынхоо төлөө бид та нараасаа асууж явна. Хамтдаа ярилцъя хэмээн уриалж, нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө товч танилцуулж, иргэдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг сонсож байлаа.

МАХН, ИЗНН, МУНН-ууд нэгдсэн “Та бидний эвсэл” нэртэйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа билээ. УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Сүхбаатар аймагт таван нам эвслийн, есөн хүн нэр дэвшиж байна.

 

Т.Одончимэг