Сүхбаатар аймагт махны үнэ нэмэгджээ. Тодруулбал, жижиглэнгээр адууны мах 9000, үхрийн мах 12000, хонины мах 10000, ямааны мах 8500-9000 төгрөгийн ханштай болж, сүүлийн хоёр сард 1000 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод махны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа учир малчид малаа орон нутагтаа бус хотод очиж өндөр үнээр өгч эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн махны худалдаачдад мал махны олдоц ховор, олдсон ч нэмэгдсэн үнээр борлуулахаас өөр боломжгүй байгаа талаар махны худалдаачид ярьж байна.
Т.Одончимэг