УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Наянтайн Ганибал, Жамбын Батсуурь нар Сүхбаатар суманд ажиллалаа.Сумын намын удирдлага, журмын нөхөд нь УИХ-д гялалзсан их ялалтыг хүсэж нэр дэвшигчдээ нийгмийн хонгор морины цогцолбор дээр мөнгөн аягатай сүү алд цэнхэр хадгийн хамт барьж хүндэтгэн угтлаа.
Байгаль эх дэхийгээ хайрлаж хамгаалах, байгаа жаахан бэлчээрээ тордоход төрийн бодлого зохицуулалт шаардлагатай. Нутаг сэлгэж нүүдэг байх, худаг ус гаргах, бэлчээрийн зохицуулалт хийх ажлыг санаачлан ажиллах ёстой. Мөн булаг шандыг хамгаалж, мал аж ахуй болон нийгмийн бүхий л салбарт хоршиж хамтарч ажиллах хүчирхэг баг үгүйлэгдэж байна. Энэ орон зайг дүүргэж, ард иргэдийнхээ эрх ашиг, аймаг орон нутаг цаашлаад улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гар сэтгэл нийлж ажиллах баг бол Наянтайн Ганибал,Жамбын Батсуурь нар юм. Тэд өөрсдийн нэр дэвшиж буй зорилго, намын мөрийн хөтөлбөрийн иргэдэд танилцуулж яваа.
АН-аас 12-р тойрогт нэр дэвшиж байгаа Н.Ганибал, Ж.Батсуурь нар түүхий эдийг үнэд оруулж түүнийгээ дэлхийн зах зээлд хүргэх алсын зорилготой. Тийм боломж байгаа гэдгийг судалж мэдсэн учир тэд олон мянган малчдын дуу хоолойг төрд хүргэхээр УИХ-д нэр дэвшиж, улмаар бодлого мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.
Зам дагаж хөгжил гэдэг. Ирэх жилүүдэд Ардчилсан намаас хоёр УИХ-ын гишүүнтэй болбол төмөр зам, засмал зам тавигдана. Ажлын байр нэмэгдэж олон залуус ажлын байртай, орлоготой болно. Одоо ажиллаж байгаа уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, хариуцлагатай уул уурхайг бий болгоно. Харин нэмж уурхай гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа нэр дэвшигчид онцолж байсан юм.
Малчидруугаа чиглэсэн олон шинэ шинэлэг ажил хийхээр тусгасан мөрийн хөтөлбөрийг малчид талархан хүлээж авч, тэднийг багаар нь дэмжихээ илэрхийлж, амжилт ялалтын дээдийг хүсч байлаа
Т.Одончимэг