Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АСГАТЧУУД НЭР ДЭВШИГЧ Н.ГАНИБАЛ, Ж.БАТСУУРЬ НАРЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Сүхбаатар аймгийн Асгат сум бол УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Наянтайн Ганибалын төрж өссөн нутаг. Тэрээр журмын нөхөр Жамбын Батсуурийн хамт төрөлх нутгийнхаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, тэдний санаа бодлыг сонслоо. Намын журмын нөхөд, гишүүд  дэмжигчид, нутгийн уугуул иргэд нь тэднийг хүндэтгэлтэйгээр  угтан авчээ.

Хурдны өлгий нутаг Асгат сумаас аймаг орон нутаг, цаашлаад улс, эх орноо хөгжүүлэхээр нутгийн хүү нэр дэвшиж буйд Асгатчууд талархалтай байна. Нэр дэвшигч Н.Ганибал, Ж.Батсуурь нар аймаг орон нутгийнхаа илүү их  хөгжлийн төлөө алсын хараатай сэтгэж,  том зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөн хичээнгүйлэн зүтгэж байна.

Нэр дэвшигч Н.Ганибал Хөдөө аж ахуйн чиглэлээр  мэргэшсэн нэгэн. Тэрээр холбогдох яаманд төрийн нарийн бичгийн дарга, мал аж ахуйн газрын дарга зэрэг хариуцлагатай  бөгөөд нэр төртэй албуудыг хашиж байсан туршлагатай  нэгэн. Малчдын амьдрал ахуйг дэндүү сайн мэдэх тэрээр  ажиллах хугацаандаа малчдын ахуй амьдралыг дэмжих тал дээр ихэд анхаарч ажиллаж ирсэн. Эхлүүлсэн, эхлүүлээд дуусгаж чадаагүй ажил түүнд  олон бий.   Тиймээс гар ганзага нийлж хамтарч ажиллаж ирсэн журмын нөхөр Ж.Батсуурийнхаа хамт малчдын дуу хоолой нь болж, тулгамдаж буй  асуудлыг нь шийдвэрлэхээр зорин шулуудан УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байна. Төрийн наадамдаа монгол адуугаараа уралддаг байх хуулийн төслийг  санаачлан өргөн барих,  монгол өв соёлоо хамгаалах зэрэг олон ажлуудыг цаашид  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сүхбаатар аймгаар дамжуулж Бичигт боомтын чиглэлд төмөр зам, засмал замтай болно. Энэ замууд Асгат сумыг дамжин өнгөрнө. Ингэхээр ажлын байрыг нэмэгдүүлж,  нутгийн залуусаа ажилтай, орлоготой болгох бүрэн боломжтой. Мөн нөөцийг нь тогтоосон уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар иргэдээ орлоготой, өрх бүрийг өсөлттэй байхад онцгойлон анхаарч ажиллахаа нэр дэвшигч Ж.Батсуурь хэлж байна.

Алс хэтийн зорилгоо аль хэдийн тодорхойлсон, гар ганзага нийлж ажиллаж чаддаг Сүхбаатар нутгийн залуусаа багаар нь дэмжиж төрөлх нутгаасаа хоёр УИХ-ын гишүүнтэй болгохын тулд хүн бүр хувь нэмрээ оруулж, дэмжиж ажиллахаа Асгатчууд илэрхийллээ.

 

Т.Одончимэг