Ихэнх оюутан залуус зуныхаа амралтаар сонгуулийн сурталчилгаанд ажиллаж эдгээр өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлж байна. Энэ нь тэдэнд өөр хоорондоо танилцах, нийгэмших, олонтой харьцаж сурах гээд олон давуу талыг бий болгож байдаг. Мөн залуус өөрсдийн санаачлагаар бусдыг уриалсан, хүмүүнлэгийн ажлуудыг ч хийж эхэлсэн байна. Тэдний тод жишээ бол Түвшинширээ сумын эдгээр залуус. Хамтын хүч сайн сайхан зүйлрүү, цаашлаад хөгжилд хөтөлдгийн тод жишээг тэд харуулж байна. Намын ухуулагчаар ажиллаж буй 30 гаруй залуу хамтран сумын төвийнхөө хамгийн их ногоон байгууламжтай газар болох Ганданчойнхорлин хийдийн хашаа, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны хогийг цэвэрлэж, модонд нь цэнэг усалгааг хийжээ.
Тэд 20 гаруй шуудай хогийг түүж, зориулалтын цэгт шатааж устгасан бол нийт 300 орчим модыг усалсан байна. Энэ бол байгаль орчноо хайрлан хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм.
Т.Одончимэг