Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨРӨЛХ НУТГИЙН ЗАЛУУСАА ТӨРД ХАМТАД НЬ ИЛГЭЭХЭЭ УУЛБАЯНЧУУД ИЛЭРХИЙЛЭВ

УИХ-ын сонгуулийн 12-р торойг Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод танилцуулах уулзалт Уулбаян суманд үргэлжиллээ.  Уулбаянчууд нэр дэвшигчдээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин олноороо талархан угтлаа. Тус сумын Баян,Тэгш, Жавхлант багийн малчид, сумын иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссон юм. Сумын иргэд, малчид уул уурхай,  худаг ус,бэлчээрийн асуудал хүндрэлтэй байгааг уламжиллаа. Мөн уран илэрцийг олборлуулахгүй, дахин нэмэлтээр уул уурхайг ашиглуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж ажиллахыг нэр дэвшигчдээс хүсэж байлаа. Үүнийг нь хэрэгжүүлж ажиллахаа Н_Ганибал, Ж.Батсуурь нар онцгойлон сануулав.

Хөрсний доройтолд орсон Уулбаян сумын газар нутгийг байгалийн доройтлоос гаргах ажлыг төрийн бодлогоор дэмжиж, шат дараатай ажлыг зохион байгуулна. Уул уурхайг шүтэж бус уламжлалт мал сүргээ дээдэлж, мал мах, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж олон улсад гаргах  боломжтой гэдгийг  нэр дэвшигчид онцолж байсан юм. Малчдын хамтын оролцоонд тулгуурлан монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бэлчээр нутгийн тогтвортой ашиглалтыг хангаж, доройтсон бэлчээрийн 30-аас доошгүй хувийг сэргээх ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцуулахад малчид талархан хүлээн авч байв.

Монгол улсын 330 сумын тэргүүн эгнээнд явж байгаа Уулбаян сум засмал замтай болж,  гэрэлтүүлэг хийгдэж, гэр хорооллын хашаа гудамжийг цэгцэлж,  элс  шороондоо дарагдсан сум эргэж танигдахгүй болтлоо хөгжлийн шинэ шатанд хүрсэн билээ. Хамтын зүтгэл хөгжлийн гарц байдгийн тод жишээ болсон сум. Учир нь уулбаян сумын засаг дарга Д.Шижирбаатар, аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Ганибал нар өнгөрсөн жилүүдэд гар, сэтгэл нийлэн ажиллаж тус сумын хөгжлийг хурдасгасан юм.

Уулбаянчууд энэ онд улсын тэргүүний сумын төлөө нэр дэвшсэн. Улсын цолонд ойрхон яваа Уулбаян сумын иргэд, малчид, намын мөрийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд  төрөлх нутгийн хоёр залуугаа төрд хамтад нь илгээхэд хувь нэмрээ оруулж,  дэмжихээ илэрхийлжээ.

 

Т.Одончимэг