Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГУРАВ ХОНОГ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдахтай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжаар 06 дугаар сарын 23-ны өглөөний 08 цагаас эхлэн гурав  хоног архи  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Мөн эдгээр өдрүүдэд гадаа болон битүү талбайд худалдаа наймаа эрхлэх, соёл урлаг, спортын чиглэлээр олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хоригложээ.

Дээрх захирамж  06 дугаар сарын 23-ны өглөөний 08 цагаас 26-ны өглөөний 08 цаг хүртэл мөрдөгдөнө.

 

Т.Одончимэг