Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаан 100 хувийн ирцтэйгээр явагдаж байгаа бөгөөд үндсэн зургаан асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний уирдлагын тухай хуулийн дагуу хуралааныг хамгийн ахмад төлөөлөгч болох Ж.Эрдэнэбаатар удирдан явуулж байна.
Тэрээр хэлэхдээ, Эх орныхоо зүүн өмнөд хязгаарын тэнүүн сайхан тал нутагт дэлгэр баян амьдралыг авчирч, аймаг орон нутгаа улсын хэмжээнд жишиг аймаг болгох зорилго өвөрлөн гар нийлж ажиллах шинэ баг удахгүй бүрдэх гэж байна. Цаашид нутаг орноо хурдацтай хөгжүүлэх бодлого төлөвлөлт нь аймаг сум буюу бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын уялдаа холбооноос шалтгаалах учир үүнийг ухамсарлан идэвх зүтгэл дүүрэн ажиллаж, төлөөлөгчийн бүрэн эрхээ хуулийн хүрээнд биелүүлж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Хөгжлийн түүчээ болсон эрхэм төлөөлөгчдөд амжилт хүсье гэв.
Тус хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийн шинээр байгуулах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хэлэлцэх тухай гэсэн үндсэн зургаан асуудлыг хэлэлцэх юм.