Баруун-Урт суманд тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо арваар нэмэгдэж 19 болжээ. Эдгээр нь бүгд хулгайн замаар болон хүнс тээврийн машинаар орж ирэхийг завсан иргэд байгаа юм.
Хэдийгээр Цагдаагийн газраас замын хяналт шалгалтыг чангатган ажиллаж байгаа ч ийм төрлийн зөрчил сүүлийн хоёр өдөрт олноор гарч байна. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг тээвэрлэж ирсэн иргэдтэй нь хамт өөрсдийнх нь зардлаар тусгаарлах байранд 14 хоног тусгаарлаж байгаа. Одоогоор хоёр буудалд дээрх иргэдийг байршуулан хамгалалтад аваад байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд 75 постонд 159 алба хаагч эргүүл, хяналт шалгалтыг хийн ажиллаж байна.
Харин тусгаарлах байрыг орон нутгийн буудлуудтай гэрээ байгуулах замаар бэлтгэж байгаа аж.
Т.Одончимэг