Сүхбаатар аймгийн хэмжээнд 11 дүгээр сарн 12-оос архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тэгвэл үүнээс хойш 18 хоногийн хугацаанд есөн хүн эрүүлжүүлэгджээ. Мөн нууцаар архи худалдан борлуулсан гурван ААНБ-ын зөрчлийг илрүүлжээ.
Захирамжийг зөрчин архи худалдан борлуулсан ААНБ-д хариуцлага тооцож, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авч эхэлсэн. Ер нь аймгийн хэмжээнд архи худалдахыг хориглосоноос хойш ахуйн хүрээний архидалт өмнөх үеэс буурсан гэдгийг Цагдаагийн газраас мэдээлж байна.
Одоогоор тус Цагдаагийн газарт нийт 50 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 12 нь гэмт хэргийн шинжтэй, 38 нь зөрчлийн шинжтэй байна.
Т.Одончимэг