Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОЁР ДАХЬ ЭЭЛЖЭЭР 160 ХҮН ИРЛЭЭ

Сүхбаатар аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг хоёр дахь өдрөө амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжинд дөрвөн автобусаар нийт 160 хүн ирсэн бөгөөд ямар нэг зөрчил илрээгүй юм.

Угтан авах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулж байна. Иргэд ч зохион байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Төлөвлөсөн ёсоор энэ удаад мөн Баруун-Уртаас бусад сумдын иргэдийг постон дээр буулган сум сумынх нь тосон авах унаанд хүлээлгэн өгсөн. Харин Баруун-Урт сумын иргэд тухайн автобустайгаа дотогш нэвтэрч тогтоосон цэгүүдэд бууж байгаа юм.  Автобусыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар зохион байгуулж байна.