Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сүхбаатарын бүсгүйчүүдийн зүтгэлээр АНЭ нярайн шарлалтын аппараттай боллоо

 “Сайхан бүсгүй”  фэйсбүүк группээс зохион байгуулсан уралдаанд Сүхбаатар аймгийн бүсгүйчүүд идэвхтэй оролцож тэргүүлэн орон нутагтаа нярайн шарлалтын аппараттыг авах болзолыг хангасан билээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт нярайн шарлалтын аппаратаа АНЭ-ийн хамт олон өнөөдөр хүлээн авчээ. Ингэснээр нутаг орноо гэсэн чин сэтгэл зүрхтэй Сүхбаатар нутгийн олон мянган бүсгүйчүүдийн хичээл зүтгэлээр ирээдүйн бяцхан үрсийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж АНЭ-т ирлээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхөөр хооллох багассантай холбоотойгоор нярайн шарлалт нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал өнгөрсөн жил төрсөн гурван тутмын хоёр нь шарлалт ихтэй төрсөн. Нэгдсэн эмнэлгийн нярайн тасаг өмнө нь хоёр шарлалтын аппараттай ч хүрэлцдэггүй байсан. Ийнхүү дахин нэг аппарат нэмэгдснээр шарлалтыг хугацаа алдалгүй эмчлэх боломжтой болж байгаадаа баяртай байна. Ийм сайхан боломжийг бий болгосон Сайхан бүсгүй групп болон аймгийнхаа нийт бүсгүйчүүдэд бяцхан үрсүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж АНЭ-ийн нярайн тасгийн их эмч Ц.Мөнхгэрэл хэллээ.

Уг аппарат нь нярайн шарлалтыг богино хугацаанд хурдан буулгадаг, Солонгоё улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж ажээ.

Т.Одончимэг