БНХАУ-ын ӨМӨЗО-оос Сүхбаатар аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор эмнэлгийн иж бүрэн хамгаалах хувцас 1500 ширхэг, амны хаалт 110 мянган ширхэгийг хандивлажээ.
Уг хандивыг Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан ирүүлжээ. Ингэхдээ хил залгаа орших хоёр аймгийн олон жилийн нөхөрсөг харилцаа, цаашлаад Монгол Улсаас БНХАУ-д илгээсэн 30 мянган хонины хандивын хариуд илгээж буйгаа талархлын зурвастаа дурьджээ.
Т.ОДОНЧИМЭГ