Аймгийн Онцгой комисс хуралдаж, тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэхээр боллоо. Ингэхдээ зарим шийдвэрүүдийг өөрчилж, энэ өдрөөс мөрдүүлж эхлээд байна.
Тодруулбал, 18-аас доош градусын согтууруулах ундааны төрлийн зүйлс буюу оргилуун дарс, пиво, вино зэргийг 12 дугаар сарын 31-ийг дуустал 08-17 цагийн хооронд худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн бол, спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундааг энэ оныг дуустал худалдаалахыг хориглов.
Мөн энэ хурлаар аймгийн хэмжээнд байсан авто замын хяналтын 13 постыг тав болгон багасгаж, Ханан фитнесс клубын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримталж, ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийн нэг ээлжинд арваас дээшгүй хүнтэй байхыг анхааруулав.
Т.ОДОНЧИМЭГ