Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН НӨӨЦ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Халдварт өвчний гололмтот бүсээс ирж, гэрийн ажиглалтад байгаа 3800 орчим хүн Сүхбаатар аймгийн хэмжээнд байна. ЭМЯ-аас ирсэн чиглэлээр эдгээр иргэдийг 14 хоногийн дараа түргэвчилсэн оношлуураар давтан шинжилгээнд хамруулах ёстой. Гэвч аймгийн хэмжээнд оношлуурын нөөц хангалтгүй байгаа бөгөөд нөөцдөө тулгуурлан эхний ээлжинд Баруун-Урт сумын 60 иргэнийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Эдгээр иргэд өөр өөрийн багийн харъяаллын дагуу тогтоосон цэгт очиж шинжилгээгээ өгнө. Шинжилгээг Баруун-Урт сумын 1, 2, 4 дүгээр сургуулийн байранд авах аж.

Одоогоор аймгийн хэмжээнд ердөө 1200 ширхэг түргэвчилсэн оношлуур байгаа бөгөөд үүнээс сумдад хувиарлана.  Оношлуурын нөөцийг бүрдүүлэхээр ЭМЯ болон аймгийн Онцгой комисст санал хүргүүлээд байгаа ч одоогоор дорвитой шийдэгдсэн зүйлгүй байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ