Өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн МХГ-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ түүний үр дүнгийн талаар танилцууллаа.
Тус газраас МХЕГ-ын удирдамжаар гурван удаагийн нэгдсэн яханлт шалгалт, улсын байцаагийн 13 заалт бүхий зөвлөжмийг 336 ААНБ-д хүргүүлэн ажиллажээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтийн чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Баруун-Урт сумын хэмжээнд зургаан ажлын хэсэг гарч ажилласан байна. Үүний үр дүнд лабраторийн шинжилгээний бичиггүй, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа хэтэрсэн 180 нэр төрлийн 2700 ширхэг нийт 6,2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Баруун-Урт сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлд устгуулахаар хүлээлгэн өгчээ.
Ийнхүү аймгийн МХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийж, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж зөвлөгөөг тогтмол өгч байна.
Т.ОДОНЧИМЭГ