Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭХНИЙ 11 САРД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 85 БҮРТГЭГДЖЭЭ

2020 оны эхний 11 сарын байдлаар Сүхбаатар аймагт 85 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн мнь өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурчээ. Нийт 800 орчим толгой мал хулгайлагдсан бөгөөд нийт гэмт хэргийн 50 гаруй хувийг илрүүлсэн байна.

Хулгайд алдагдсан нийт малын 959 нь бог, 196 нь бод мал байна. Сүхбаатар, Дарьганга, Мөнххаан, Уулбаян, Баяндэлгэр сумдад дээрх гэмт хэрэг голлон үйлдэгджээ.

Мал хулгайлах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газрын санаачлагаар “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сан”-г байгуулан, сангийн дүрэм болоод хяналт тавих зөвлөлийг аймгийн ИТХ-аар батлуулжээ.

Т.ОДОНЧИМЭГ