Сүхбаатар аймгийн хэмжээнд 01 дүгээр сарын 04-ний байдлаар гэрийн ажиглалтад нийт 465 иргэн байна. Үүнээс 425 нь том хүн, 45 нь 0-15 насны хүүхэд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Тус иргэдэд хууль хяналтын байгууллагынхан болоод аймгийн Улаан загалмайн хорооны Сайн дурын идэвхтнүүд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, өвс тэжээл болон бусад нэн шаардлагатай ачаа тээвэр, хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийг Сүхбаатар аймгаас гаргах, болон гаднаас дотогш нэвтрүүлэхгүй хэвээр байгаа юм. Уг журмыг зөрчсөн тохиолдол цөөнгүй гарсан ч бүгдэд нь зохих хариуцлагыг тооцсон байна. Мөн одоогоор тус аймгийн хэмжээнд коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.