Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шинэ жилийн баярын өдрүүдээр нийт 14 хүүхэд шинээр мэндэлжээ. Эхчүүд бүгд эсэн мэнд амаржиж,эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Мөн эдгээр өдрүүдэд АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт 59 дуудлага иржээ. Үүнд алсын дуудлага байгаагүй бөгөөд харьцангуй тайван байсан гэдгийг АНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Тэгш-Эрдэнэ хэллээ.
2020 оны жилийн эцсийн тооллогоор тус аймгийн хүн ам урьдчилсан байдлаар 1,6 мянгаар өсөж 56 мянгад хүрсэн гэж аймгийн Статистикийнхэлтсээс мэдээлж байна.