Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОТ ХООРОНД ЯВДАГ ХУВИЙН УНААНУУД ЗАРДЛАА 70 МЯНГА БОЛГОН НЭМЖЭЭ

Улаанбаатараас Сүхбаатар аймагруу хувийн унаагаар ирэхэд зардал нэг дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 70 мянган төгрөг болж өссөн байна. Сүхбаатар аймагруу явна гэсэн хоёр ч зарын дагуу ярьж асуухад хоёулаа зардал 70 мянган гэдэг хариултыг өглөө. Аймаг дотор болон хот хооронд явдаг такси үйлчилгээнийхэнд хяналт тавих газар байдаггүйн нэгээхэн илрэл бол энэ. Тэд хүссэн үедээ ямар ч хяналтгүйгээр ингэж үнээ нэмдэг.

Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж, улс орон эрвийх дэврийвээхээрээ хичээж, иргэдээ аль болох хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч байна.  Гэтэл энэ онцгой цаг үед зөвхөн хувийн эрх, ашигаа хараад байж боломгүй л юм. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Авто тээврийн төв үүнийг анхааралдаа авахыг хүсье. Манай сайтын редакц энэ талаар дахин сурвалжлах болно.

Т.ОДОНЧИМЭГ