Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НИЙТ МАЛЧДЫН 36,9 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

Сүхбаатар аймгийн хэмжээнд 10,7 мянга гаруй малтай өрх бий. Нийт малчдын 36,9 хувль нь банкинд зээлтэй байгаа бөгөөд тэдний ихэнх хувийг 35-44 насны малчид эзэлж байна.

Тодруулбал, зээлтэй малчдын 26 хувийг 25-34 насны, 35 хувийг 35-44 насны, 23 хувийг 45-54 насны малчид эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.

2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймагт 1000-аас дээш малтай өрх 787 тоологдсон бол тэдний 61 нь 2001-ээс дээш малтай байгаа юм. Гэхдээ 2001-ээс дээш малтай өрхийн тоо өмнөх оноос дөрвөөр буурчээ. Харин нийт малтай өрхийн дийлэнх нь 200-500 толгой малтай өрх байдаг аж.