Сүхбаатар аймгийн 2021 онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Тус онд нийт 11,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 90 төрлийн бараа, ажил үйлчилгээг долоон төрлийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дээрх ажлуудыг орон нутгийн хөгжлийн сан, улсын төсөв, замын сан, техник хяналтын зардал, хамтарсан санхүүжилт зэрэг нийт долоон төрлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
Төрийн байгууллагуудын засвар үйлчилгээ, автомашин тоног төхөөрөмжийн шинэчлэл, дулааны шугам сүлжээ болон шилэн кабелийн өргөтгөл, шинэчлэл, авто замын засвар шинэчлэл, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, сумын төвүүдийн тохижилт, хадлангийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг ажлуудыг энэ онд хийх ажээ.