Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТАВАН СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд аймгийн ХХААГ-аас өгч буй мэдээгээр Баяндэлгэр, Асгат сумд цагаанаар зудархуу, хүйтний эрч дунджаар өдөртөө 20-24, шөнөдөө 28-38 гргадус байна. Өнгөрсөн долоо хоногт Дарьганга суманд хамгийн их буюу 40 градус хүрч хүйтэрчээ. Онгон, Наран, Баяндэлгэр, Асгат, Түмэнцогт зэрэг таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Одоогоор Эрдэнэцагаан Түмэнцогт Асгат Халзан Сүхбаатар сумд хамгийн их буюу 10-14 см, гуу жалгандаа 30-34 см цастай байна гэв.

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн оны 12 дугаар сард зудын эрсдлийн үнэлгээг гаргасан. Үүнд аймгийн нийт нутгийн 20 орчим хувь буюу Баяндэлгэр, Баруун-Урт сумдын ихэнх хэсгээр Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Онгон, Уулбаян сумдын төв хэсгээр зудын эрсдэл өндөр гэж гарчээ. Үлдсэн сумдад мөн адил эрсдэлтэй гэж гарсан ч дээрх сумдаас эрсдлийн хэмжээ бага гэж үзжээ.