Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАҮТ-ААС ЯВУУЛЖ БУЙ СУДАЛГААНД ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЛАА

Сүхбаатар аймаг дахь Худалдааны аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн онд аймаг орон нтгийнхаа ЖДҮ эрхлэгчдийг уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч болгох, түүнд хэрхэн бэлтгэх тухай сургалтыг зохион байгуулсан байдаг. Тэгвэл үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого буурч, эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед ЖДҮ эрхлэгчид уул уурхайн компаниудад яг ямар төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой вэ гэдгийг тогтоохоор судалгаа явуулж эхэллээ.

Энэхүү судалгаанд ЖДҮ эрхлэгч бүх хүн хамрагдах боломжтой. Хамгийн гол нь хүн бүрийн санал чухал юм. Судалгааг үйлдвэрлэл эрхлэгч тус бүр рүү цахимаар илгээж байгаа бөгөөд танхимын фэйсбүүк хуудасруу нэвтрэн орж бөглөх боломжтой.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчдийн орлого 50-аас дээш хувиар буурчээ. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, цаашлаад орлогыг нь нэмэгдүүлэх өргөн боломж бүхий дээрх ажлын эхлэл болох судалгааны ажилд  идэвхтэй хамрагдахыг уриаллаа.