Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр спорт заал болон усан бассейныг нээж, 01 дүгээр сарын 22-оос эхлэн үйл ажиллагааг нь хэвийн горимоор явуулахаар боллоо. Ингэхдээ тус газрууд нь зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх юм.
Өөрөөр хэлбэл спортын секц, дугуйлангууд хичээллэхгүй зөвхөн насанд хүрэгчид дархлаагаа дэмжих зорилгоор зааланд тоглох, усан бассейнд хичээллэх боломжтой. Харин зааланд нэг ээлжинд 12-оос дээш хүн оруулахгүй байж, ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх, зөвлөмжийг дагаж мөрдүүлэх чиглэлийг өгч, мэргэжлийн байгууллагуудыг тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Т.ОДОНЧИМЭГ