Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 693 сурагч 12 дугаар анги төгсөнө. Төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зорилгоор энэ сарын 25-аас эхлэн танхимаар давтлага өгөхөөр боллоо.
12 жилийн сургалттай есөн сургууль тодорхой дэглэм, хуваарийн дагуу сурагчдад давтлага өгөх юм.
Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх асуудлаар нийт 1400 гаруй багш, сурагч, эцэг эхийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон багш нарын 74,3 хувь нь давтлага явуулах боломжтой гэж үзсэн бол сурагчдын 92,3 хувь нь давтлага авах хүсэлтэй байгаагаа харин эцэг эхчүүдийн 62,5 хув нь хүүхдүүдээ давтлаганд хамруулахаа уламжилжээ.
Т.ОДОНЧИМЭГ