Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН Ч ХЯНАЛТЫН ПОСТУУД АЖИЛЛАСАН ХЭВЭЭР БАЙНА

Түвшинширээ суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдын PCR-ын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Тодруулбал сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн оюутны ойрын хавьтал гурван хүнийг давхар шинжилгээнд хамруулжээ.
Тус оюутнууд нь 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирж, улмаар Түвшинширээ суманд очсон байжээ. Одоогоор бүгд гэрийн ажиглалтад байгаа бөгөөд сумын төв доторх хөл хориог сулруулж эхэлсэн ч замын хяналтын постуудыг татан буулгаагүй хэвээр байгаа юм байна.

Т.ОДОНЧИМЭГ