01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирсэн зарим иргэдийг Улаанбаатар хотруу буцаах ажлыг эхлүүлжээ. Тодруулж хэлбэл 01 дүгээр сарын 28-ны орой Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон сумдаас нийт есөн машинаар 16 иргэнийг буцаасан байна. Ингэхдээ тус иргэдийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг нутаг болох Давсанбадрахын постон дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад дахин хоёр иргэний хариу сул эерэг гарчээ.
Одоогоор тус иргэдийн PCR-ын шинжилгээг авч, Дорнод аймагруу илгээгээд байгаа аж.
Дээрх иргэдийг өвчтэй болон өвлөл авсан хүний ойрын хавьтагчид байх магадлалтай гэж үзэн ийнхүү Улаанбаатар хотруу буцааж байгаа юм байна.
Т.ОДОНЧИМЭГ