Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Явуулын 21 лаборатори тандалтын шинжилгээг авч байна

Сүхбаатар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг тандалтын шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Сум бүрт нэг, Баруун-Урт суманд багийн тоогоор гээд нийт 21 явуулын лаборатори ажиллаж байна.
675 иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөснөөс одоогоор 441 иргэн хамрагдаад байна. Анх эцэг эхчүүдтэйгээ хамт шинжилгээнд хамрагдаад ирсэн 0-12 насны 85 хүүхдийг дахин шинжилгээнд хамруулахгүй байгаа.Түргэвчилсэн оношлуураар эерэг болон сул эерэг гарсан тохиолдлуудыг бүсийн оношлогооны төврүү илгээхэд одоогоор бүгд сөрөг гараад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ