Сар шинийн баярын өдрүүдэд аймаг сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, мөн сум доторх хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор тус аймгийн хэмжээнд 69 пост, хяналтын цэгт нийт 200 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчилгүй, тайван байсан гэдгийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлж байна.
Иргэд ч хөл хорионы дэглэмийг маш сайн мөрдөж, уг ажил 98-тай биелжээ. Одоогоор сум доторх хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аймаг сумдаас орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа юм.
Т.ОДОНЧИМЭГ