Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОЁРООС БУСАД СУМДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

02 дугаар сарын 16-ны өглөөний 08 цагаас эхлэн Баяндэлгэр, Сүхбаатар сумаас бусад сумдын орж, гарах хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүллээ. Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийг давтан шинжилгээнд хамруулах ажил дээрх хоёр суманд хараахан дуусаагүй учир замын хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа аж.

Ингэхдээ тус сумдруу гаднаас орох хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд зөвхөн сумын төвөөс гадагш гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа юм.

Түвшинширээ суманд гарсан сул эерэг тохиолдлын PCR-ын шинжилгээний мөн сөрөг гарсан тул сум доторх хөдөлгөөнийг ч нээсэн байна.

Т.ОДОНЧИМЭГ