Аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 08-17:00 цагийн хооронд 18-аас дээш градусын архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Мөн халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх талаар гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангаж ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 5, 9 дүгээр ангийн сурагчдад сургуулийн орчинд давтлага өгөх ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэв.
Т.ОДОНЧИМЭГ