Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт 02 дугаар сарын 15-нд нийт таван гомдол мэдээлэл ирсэн байна. Харин энэ хоногт таван хүн эрүүлжүүлэгджээ.
Дээрх гомдол мэдээллийн дөрөв нь Баруун-Уртад, нэг нь Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэн байна. Эдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хоёр, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг, бусад хоёр төрлийн зөрчил байгаа юм.
Тус аймгийн хэмжээнд 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх төрлийн архи, согтууруулах ундааг худалдан борлуулж эхэлсэн билээ.