Сүхбаатар аймагт 02 дугаар сарын 16-аас эхлэн бүх төрлийн архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн. Тэгвэл үүнээс хойшх хугацаанд нийт 14 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл 13 үйлдэгдэж, хүний амь нас эрсэдсэн гэмт хэрэг нэг гарчээ. Өөрөөр хэлбэл архины хорио тавигдснаас хойш Цагдаагийн газарт бүртгэгдэх гомдол, мэдээллийн тоо өссөн байна.
Мөн дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14, зам тээврийн осол гурав, бусдын биед гэмтэл учруулсан 12, хулгайлах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн гэх мэт төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх үеүдээс өсжээ.
Аймгийн хэмжээнд долоо хоногт буюу 02 дугаар сарын 145-аас 21-ний хооронд тус аймагд дахь Цагдаагийн газарт нийт 82 төрлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэний 16 нь гэмт хэргийн шинжтэй байна.
Т.ОДОНЧИМЭГ