Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн шийдвэрийг эсэргүүцсэн цахим эсэргүүцлийг эхлүүллээ. Улс орон даяар өрнөж байгаа уг эсэргүүцлийг цаашид дэмжихээ гишүүд илэрхийлэв.
Тус аймгийн ҮЭХ нь 3000 гаруй гишүүнтэй. Уг цахим тэмцэлд эдгээр гишүүдийн төлөөллөөс гадна Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/, ХБИ-ийн холбооны тэргүүнүүд оролцож өөрсдийн саналаа илэрхийлсэн юм. АОЭХ-ны тэргүүн Т.Шинэхүү хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас 2017 оноосхойшүе шаттайгаар НДШ-ийгнэмэгдүүдсэн. НДШ нэмэгдэнэ гэдэг нь ажилтнаас гадна ажил олгогчийн нуруунд маш том ачаа болж байдаг. Цар тахлаас үүдэн аймгийн хэжмээнд зөвхөн нийтийн хоолны салбарын орлого 35-аас дээш хувиар буурсан. Ийм үед НДШ нэмэгдэж байгаа нь тэдний үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлнө. Нөгөө талаар шимтгэл нэмэгдсэн тохиолдолд ажилтны цалинг нэмэх боломжгүй болдог гэдгийг тодотгов.
Сүхбаатар аймгийн хэмжээнд НДШ төлөгч 650 гаруй ААНБ байдаг. Үүний 500 орчим нь хувийн хэвшлийнхэн аж. Харин хувиараа шимтгэл төлдөг 3445 иргэн байна.
Т.ОДОНЧИМЭГ