Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа “ Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох ” төслийн аймгийн зөвлөл цахимаар хуралдлаа. Уг хурлаар төслийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, үр дүн, 2021 оны хагас жилийн төлөвлөгөө, цаашид хийх үйл ажиллагааны талаар хэлэлцэж гишүүд саналаа тусгалаа.
Энэхүү төсөл нь тус аймгийн Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Эрдэнэцагаан сумдад хэрэгжиж буй. Төслийн зүгээс эдгээр сумдын 08-12 дугаар ангийн сурагчид болон 14-25 насны ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудад зохион байгуулах “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 27 багшийг сургагч багшаар бэлтгэхээр болсон байна. Мөн сургалтанд хамрагдахаар дээрх сумдын ЕБС-ийн 08-12 дугаар ангийн 188 хүүхэд, 14-25 насны 91 залуу хүсэлтээ илэрхийлээд байгаа гэв.
Төслийн аймгийн зөвлөлийн даргаар, засаг даргын орлогч Г.Мөнхзаяа ажилладаг бөгөөд ГБХЗХГ, Насан туршийн боловсрол төв, МСҮТ, ХХҮГ, Сүхбаатар аймаг дахь ХАҮТ, ХААГ, Аймгийн залуучуудын холбооны удирдлагууд болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд гишүүдээр нь байдаг юм.