Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗУРГААН УДААГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЖЭЭ

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн зургаа нь төрийн байгууллагад үйлдэгджээ. Мөн төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдэх явдал таслан зогсоогдохгүй байна гэдгийг аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Гэмт хэргийн дийлэнх нь Баруун-Урт суманд үйлдэгдэж байгаа бөгөөд Мөнххаан, Сүхбаатар сумдад мөн өсөх хандлагатай байна гэв. Гэмт хэргийн улмаас  44 хүн нас барж, 23 хүн хүндэвтэр гэмтэж, 18 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Нийт гэмт хэргийн 51 хувь нь өмчлөх эрхийн эсрэг буюу хулгай, залилангийн хэрэг байна. Амьд явах эрхийн эсрэг болоод бэлгийн эрх чөлөөний эсрэг хэргүүд тогтмол үйлдэгдсээр байна. Дөрвөн хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь аймгийн хэмжээнд архидалт их байгаатай холбоотой аж.

Сүхбаатар аймагт эрүүгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Ганцхан 2019-2020 онд буурсан. Энэ нь бүх нийтийн хөл хориотой холбоотой байх магадлалтай гэж аймгийн Прокурорын газраас үзэж байна.

Т.ОДОНЧИМЭГ