Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НЭГЭЭС БУСАД ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

03 дугаар сарын 01-ээс Сүхбаатар аймагт ЕБС болон цэцэрлэгийн танхимын сургалт хэвийн горимоор ажиллаж эхэллээ. Аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг ажиллах ёстой. Эдгээрээс 23 нь энэ өдөр хэвийн ажиллаж эхэлжээ. Баруун-Урт сумын нэгдүгээр цэцэрлэг шинэ байранд орохтой холбоотойгоор 03 дугаар сарын 15-аас ажиллаж эхлэх юм байна.

Сургууль, цэцэрлэгүүд нэг ангид 25 хүртэлх хүүхэдтэй байх журмыг баримтлах юм.

Эцэг эхчүүд хүүхдээ цагаан хорхойны шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн ерөнхий үзлэгт оруулсан байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд заавал өөрсдийн биеэр хүүхдүүдээ хүргэж өгч, авах бөгөөд энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, байгууллагын зүгээс өгч буй үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ёстойг БСУГ-ын дарга Л.Байгалмаа анхаарууллаа.

Энэ өдрөөс мөн тус аймагт сургалтын төв, хүүхэд харах үйлчилгээ, секц дугуйлангуудын үйл ажиллагаа эхлэж байгаа юм.

Т.ОДОНЧИМЭГ