Улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Эх орончдын баярын өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хамт олон намыг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлээ илэрхийлэв.
Цэцэг өргөх ёслолд аймгийн МАН-ын хорооны дэд дарга И.Батсүх, Д.Амарбат тэргүүтэй удирдлага, намын зүтгэлтэн, гишүүд дэмжигчид оролцжээ.
Сүхбаатар аймгийн МАН-ын удирдлагууд шинэчлэгдэж, намын хорооны даргаар МУ-ын ЗТХ-ийн дэд сайт Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Д.Амарбат, И.Батсүх нар ажиллахаар болсон. Шинэхэн удирдлагууд намынхаа үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэхээс эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их буй.
Т.ОДОНЧИМЭГ