Сүхбаатар аймгийн 2020 оны шилдэг уншигчийг шалгаруулах “Судар эгшиглэн” уралдаан амжилттай үргэлжилж байна. Судар эгшиглэн уралдааныг төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэж байгаа. Тэрээр тойрогтоо ажиллаж буй энэ хугацаандаа багийн гишүүдтэй уулзаж, төслийн үйл явцтай танилцжээ. Оролцогчдын идэвх сайн байгааг зохион байгуулагчид хэлж байна.
Уралдааны нэгдүгээр шатанд сурагч болон насанд хүрэгчид нийлсэн 150 орчим хүн оролцож, 03 дугаар сарын 01-нд дуусах байсан ч оролцогчдын хүсэлтээр нэгдүгээр шатны шалгаруулалтыг 10 хоногоор сунгажээ.
Тус шатанд оролцогчид өөрийн гэрийн болон байгууллагынхаа номын сангийн видео танилцуулгыг гурван минутанд багтаан хийсэн. Эндээс шалгарсан оролцогчид дараагийн шатанд 15 ном уншиж, тэмдэглэл хөтлөх юм. Уралдааныг зохион байгуулагч багийн долоон гишүүн шүүх аж.
Т.ОДОНЧИМЭГ