Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг Өлзийт гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Дуудлагыг аймгийн ОБГ 03 дугаар сарын 14-ний 17 цаг 35 минутад хүлээн авч, улмаар яг одоо унтраахаар ажиллаж байна.
Уг түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын 24 алба хаагч, хоёр автомашин, Сүхбаатар сумаас ААНБ-ын 21 ажилтан, хоёр автомашин, Дорнод аймгийн ОБГ-аас 12 алба хаагч, нэг автомашин, Дорнод аймгийн Булган сумаас 15 иргэн, хоёр автомашин нийт 72 алба хаагч, долоон автомашинтайгаар ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Дээрх газар нь аймгийн төвөөс зүүн хойш 100 км, сумын төвөөс баруун хойш 80 км-т байдаг аж.

Т.ОДОНЧИМЭГ