2020 оны тооллогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд гол мөрөн 18, нуур тойром 19 , рашаан найм, булаг шанд 63 байна гэж тоологджээ. Эдгээрээс 21 булан шанд ширгэсэн байна.
Ажын хэсгийнхэн уст цэгийн ширгэлтийн шалтгааныг тогтоодог. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, малын хөлийн талхдалтаас үүдэлтэй байдаг. Булгийн ундарга багасахад л эхийг нь хашиж хамгаалах ёстой. гэвч энэ ажид яг стандартын дагуу хийгдэж чаддаггүй. Булгийн эхийг модоор хашиг ёстой байтал ихэвчлэн төмрөөр хашдаг. Энэ нь хүртэл дахин сэргэлтэд нь нөлөөлж байдаг гэдгийг Буйр нуур, мэнэнгийн тал сав газрын захиргаанаас мэдээлж байна.
Жил бүрий 03 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Үүний хүрээнд орон нутгийн хэмжээнд мэргэжлийн байгуулагууд хамтран нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна гэв.
Уст цэгийн тоо бүртгэлийн ажил нь дөрвөн жилд нэг удаа явагддаг аж.