Аймгийн Онцгой комиссын 12 дугаар хурал болж, коронавирусний халдарын тохиолдол батлагдсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Баруун-Урт, Халзан, Наран, Мөнххаан, Уулбаян, Түмэнцогт сумдыг улаан, бусад сумдыг улбар шар түвшинд шилжүүллээ. Улмаар 03 дугаар сарын 30-ны өглөөний 06 цагаас эхлэн аймгийн хэмжээнд зургаан хоногийн хугацаанд 0 зогсолт хийхээр болов.
Улаан түвшинд шилжүүлсэн сумдад халдвар авсан иргэний ойрын харьцагчид байгаа юм. Тодруулбал, аймгийн хэмжээнд ойрын харьцагч 140 гаруй, дам харьцагч 250 гаруй иргэн байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг ч хэллээ. Тиймээс харьцагчдыг тогтоох тандалтын ажил үргэлжлэн хийгдсээр байна.
0 зогсолтын үед архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглов.
Урьдчилсан байдлаар 03 дугаар сарын 28-нд аймгийн төврүү орж, гарах хөдөлгөөнийг хаасан гэнэтийн шийдвэртэй холбоотойгоор бусад сумдаас тодорхой шалтааны улмаас ирээд гацсан иргэд олон байсан учир тус иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан 03 дугаар сарын 30-ны 06 цаг хүртэл Баруун-Урт руу орох болон гарахыг зөвшөөрч, энэхүү ажлыг яг одоо зохион байгуулж байна.
Т.ОДОНЧИМЭГ